"Ирэх долоо хоногийн Даваа гаргаас эхлэн ихэнх нутгаар хална" гэж мэдээллээ

"Ирэх долоо хоногийн Даваа гаргаас эхлэн ихэнх нутгаар хална" гэж мэдээллээ

Өнөөдөр /2024.06.22/ нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэж, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, энэ сарын 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр, энэ сарын 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Маргааш буюу энэ сарын 23-нд нутгийн баруун хагаст, ирэх даваа гараг буюу энэ сарын 24-нөөс ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.