СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн долоо хоногт 17 хүн орон нутгийн замд зам тээврийн осолд өртсөнөөс хоёр хүүхэд амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн долоо хоногт 17 хүн орон нутгийн замд зам тээврийн осолд өртсөнөөс хоёр хүүхэд амь насаа алджээ

Урин дулааны улирал эхэлж, иргэд хөдөө орон нутгийн зорих нь нэмэгджээ. Энэ хэвээр иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэж, зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол олонтоо гардаг. 

Өнгөрсөн долоо хоногт гэхэд 17 хүн орон нутгийн замд зам тээврийн осолд өртсөн байна.  Үүний 8 нь хүүхэд байсан бөгөөд 1-6 насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай осол бүртгэгджээ. Иймд иргэд холын замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд хурдаа тохируулж, соёлтой оролцохыг анхааруулж байна.