"Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо “Туул” голын салаанд хүн байна, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 16:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Туул” голын салаанд гацсан байсныг ажиллаж аюулгүй гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн” гэж ОБЕГ-аас мэдээллээ.
![Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Туул” голын салаанд гацсан байсан иргэнийг аврагчид гаргажээ](http://43.231.114.196/uploads/news/4x3/2024/06/24/goltuu.jpg)