СЭМҮТ-өөс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зөрчин оргосон иргэнийг эрэн хайж байна

СЭМҮТ-өөс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зөрчин оргосон иргэнийг эрэн хайж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зөрчин оргосон 21 настай "Н" гэх эмэгтэйг эрэн хайж эхэлжээ. Тухайн иргэн нь  хар өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй явсан бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй нэгэн аж. Тиймээс тухайн иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, 8622-5533 дугаарт мэдээлэл ирүүлэхийг хүсчээ.