Усанд боогдсон есөн айлын 29 хүнийг аюулгүй газарт гаргажээ

Усанд боогдсон есөн айлын 29 хүнийг аюулгүй газарт гаргажээ

Төв аймаг, Алтанбулаг сумын Аргал багийн “Модон гүүр” гэдэг газар нутаглаж байгаа айл өрхүүд голын усанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр 06:15 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Туул голын сав газарт нутаглаж байсан есөн өрхийн 29 хүн /13 том хүн, 16 хүүхэд/, есөн гэр усанд боогдсон байжээ. Улмаар алба хаагчид аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргасан байна.