Нийслэлд зургаадугаар сарын 27-29-нд архи, согтууруулах ундаа худалдахгүй

Нийслэлд зургаадугаар сарын 27-29-нд архи, согтууруулах ундаа худалдахгүй

УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 27-29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарчээ.

Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-нд шилжүүлэхээр болсон байна. Захирамжийн биелэлтэд цагдаагийн байгууллага, дүүргийн Засаг дарга нар хяналт тавина. Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр байж, иргэд сонгуульд саналаа өгөх хуультай юм.