ВИДЕО: Өмнөд Солонгосын баттерейны үйлдвэрт гарсан галын улмаас гадаад улсын 20 иргэн амиа алджээ

ВИДЕО: Өмнөд Солонгосын баттерейны үйлдвэрт гарсан галын улмаас гадаад улсын 20 иргэн амиа алджээ

Өмнөд Солонгосын Хвасон хотын лити батерейны үйлдвэрт гал гарч, 20 гаруй ажилчин амиа алдсан талаар өчигдөр олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Өчигдөр болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас тус баттерейн үйлдвэр бүхэлдээ галд өртсөн ба сураггүй болсон таван хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна гэж орон нутгийн гал сөнөөгчид мэдэгдээд байсан.

Сүүлийн мэдээллээр амиа алдагсдын тоо 22 болсон ба 20 нь гадаад улсын иргэд байсан байна. Тодруулбал, амь үрэгдсэн 22 ажилчны 18 нь Хятад, хоёр нь Өмнөд Солонгос, нэг нь Лаос улсын иргэд байжээ.

Үлдсэн нэг хохирогчийн цогцос их хэмжээгээр түлэгдсэн тул ДНХ шинжилгээгээр харьяаллыг тогтоохоор болсон гэнэ.