Москва хотын ойролцоо гарсан гал түймрийн улмаас найман хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болжээ

Москва хотын ойролцоо гарсан гал түймрийн улмаас найман хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоо оршдог оффисын барилгад өчигдөр гал түймэр гарч, найман хүн амиа алдсан тухай “Тасс” агентлаг мэдээлжээ. Тус гал түймрээаврагдсан цорын ганц хүн болох 34 настай эрэгтэйн биеийн байдал хүнд, эмнэлэгт байгаа, хоёр гал сөнөөгч түлэгдэж, бас эмнэлэгт хүргэгдсэн тухай Москва мужийн захирагч мэдэгдээд байна.

Одоогоор хоёр хүн сураггүй байгаа аж.

Тухайн барилгыг ямар зориулалтаар ашигладаг талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Зарим хэвлэлүүд энд Оросын батлан хамгаалах салбарын Платан Шинжлэх Ухаан, Судалгааны Хүрээлэн лав 2023 оныг дуустал байрлаж байсныг баталсан байна.

Мөрдөгчид гал гарсан шалтгааныг тогтоох ажлыг эхлүүлжээ.