KFC брэнд Дархан хотод 70 ажлын байр шинээр бий болголоо

KFC брэнд Дархан хотод 70 ажлын байр шинээр бий болголоо

Амтат шарсан тахианд дурлагч хүн бүрийн сонголт, дэлхийн брэнд KFC 20 дахь салбараа Дархан-Уул аймагт энэ 7 сард нээх нь ээ.

Байгалийн сайхан бүрдсэн, эрүүл цэнгэг агаар, түүх соёлын дурсгалт өвөөрөө танигдсан, гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татдаг, Үзэсгэлэнт, цэмцгэр  Дархан хотын залуучууддаа KFC брэнд бас нэгэн шинэ соёлыг хүргэх нь дамжиггүй.

Дэлхийн брэнд KFC-г Монголчууддаа хүргэдэг “Таван Богд Фүүдс” ХХК нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд, “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлыг бий болгох, тэгш бус байдлыг бууруулах” зорилтын хүрээнд шинээр 70 гаруй ажлын байрыг нээлттэй зарлалаа.

Дэлхийн стандартаас суралцаж, тав тухтай орчинд ажиллаж, цаг хугацаатай уралдан өөрийгөө хөгжүүлэн, дэвшин ажиллах боломжийг хүн бүрд жигд олгодог, амжилтад хүрэхийг хүсэж байгаа хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болно. Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллах сонирхолтой залуусыгаа урьж байна.

Шинэ салбар 24 цагаар ажиллах бөгөөд “Хуучин Дархан, 5-р баг Гурил тэжээлийн компанийн урд байрлаж байна.