Дагестанд гарсан зэвсэгт халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 20 болж, улс даяар гурван өдрийн гашуудал зарлажээ

Дагестанд гарсан зэвсэгт халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 20 болж, улс даяар гурван өдрийн гашуудал зарлажээ

ОХУ-ын бүрэлдэхүүний нэг болох Бүгд Найрамдах Дагестан улсад зэвсэгт халдлага болж олон хүн амиа алдаж, мөн тооны хүмүүс шархдсан хэрэг өчигдөр /2024.06.23/ гарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Тодруулбал, тус мужийн нийслэл Махачкала дахь үнэн алдартны сүм болоод замын цагдаагийн пост руу зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 20 болж нэмэгдсэнийг эх сурвалжууд мэдээлжээ. Зэвсэгт хадлагын үеэр гэмт этгээдүүд ойролцоох сүмийн 66 настай санваартныг хөнөөсөн  гэдгийг Дагестаны албаныхан болоод Оросын үнэн алдартны сүмээс баталсан байна.

Энэхүү халдлагыг үйлдсэнээ одоогоор хэн ч хүлээгээгүй байна. ОХУ-ын Холбооны Мөрдөн Байцаах Хороо халдлагын үеэр цагдаагийн 15 албан хаагч, дөрвөн энгийн иргэн алагдсаныг мэдээлсэн бол Дагестаны эрүүл мэндийн яам нийт 46 хүн шархадсан тухай мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан Дагестан даяар гурван өдрийн гашуудал зарлаад байгаа юм. Гурван сарын өмнө 145 хүний аминд хүрсэн Москвагийн концертын танхимд гарсан халдлагыг Исламын Улс олон улсын террорист байгууллага үйлдсэнээ хүлээж байв.