З.Чингүүн Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Жи Воны арын бүжигчнээр хамтран ажиллажээ

З.Чингүүн Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Жи Воны арын бүжигчнээр хамтран ажиллажээ

БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол бүжигчин залуу болох З.Чингүүн буюу Яамакаси тус улсын алдартай жүжигчдийн нэг Ким Жи Воны фэн уулзалтад арын бүжигчнээр хамтран ажилласан талаараа өөрийн сошиал хаягтаа хуваалцжээ. 

З.Чингүүн нь “K pop cover Dance Festival” тэмцээнд түрүүлж, 100 хувийн тэтгэлгээр Солонгост очсон ба гудамжны бүжигчдийн “Street man fighter” тэмцээний урьдчилсан шалгаруулалтад оролцож шилдгээр шалгарсан. Мөн EXO, BTS зэрэг Солонгостоо төдийгүй дэлхийд алдартай хамтлаг, дуучидтай арын бүжигчнээр хамтран ажиллаж байсан юм. Харин БНСУ-ын жүжигчин Ким Жо Вон нь "Өв залгамжлагчид", Нарны үр сад, "Нулимсны хатан хаан" зэрэг кинонуудаараа олон танигдсан жүжигчин билээ.