Усанд боогдсон 29 иргэнийг аврах завь ашиглан аюулгүй газар гаргажээ

Усанд боогдсон 29 иргэнийг аврах завь ашиглан аюулгүй газар гаргажээ

Төв аймаг, Алтанбулаг сум Аргал багийн “Модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 57 км-т, сумын төвөөс баруун зүгт 6 км-т/ “Туул” голын сав газар нутаглаж байгаа 6 өрхийн иргэд голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:15 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Аргал багийн "Туулын гүүр" болон "Улаан хужирын булан" гэдэг гэдэг  “Туул” голын сав газарт нутаглаж байсан 9 өрхийн 29 хүн /13 том хүн, 16 хүүхэд/, 9 гэр усанд боогдсон байсныг аврах завь ашиглан  иргэдийг аюулгүй газарт гаргасан.