ФОТО: 126 гишүүнд зориулж Төрийн ордны өрөөнүүдэд засвар хийж зарим ажилчдын өрөөг Хууль зүйн үндэсний хүрээлэнд шилжүүлж байна

ФОТО: 126 гишүүнд зориулж Төрийн ордны өрөөнүүдэд засвар хийж зарим ажилчдын өрөөг Хууль зүйн үндэсний хүрээлэнд шилжүүлж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2024.06.26/ албан ёсоор зогсох бол Баасан гараг /2024.06.28/-т сонгуулийн санал хураалт болно. Энэ удаагийн сонгуулиар УИХ-д 126 гишүүн сонгогдож, ирэх 4 жилд Монгол Улсын төрийн бодлогыг гаргана. Тэгвэл удахгүй болох сонгуулиар тодрох УИХ-ын 126 гишүүнийн албан өрөөг бэлдэж, Төрийн ордонд их засвар хийж, мөн тус барилгад ажилладаг зарим алба хаагчдыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд шилжүүлж байгаа ажээ. 

Мөн УИХ-ын чуулганы танхимд засвар хийж, Лаос Улсаас хандивласан ширээ, сандлыг байршуулж байгаа юм.  Тэгэхээр шинээр сонгогдсон 126 гишүүн чуулганы засвар хийсэн их танхимд тангарагаа өргөх нь. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "126 гишүүнтэй болбол нэг өрөөнд хоёр гишүүнийг суулгаж, дунд нь нэг туслах ажиллуулна" гэж мэдэгдэж байсан удаатай. Чуулганы танхимыг 12 тэрбумаар засварлаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.