Сонгогч та УИХ-ын сонгуульд санал өгөх байрны хаягаа шалгаарай

Сонгогч та УИХ-ын сонгуульд санал өгөх байрны хаягаа шалгаарай

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт маргааш 07:00-22:00 цагт улс даяар зохион байгуулагдана. 

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийт 2198 санал авах байр бэлдээд байгаа юм. Сонгогч та санал өгөх байрын хаягийг ЭНД дарж шалгана уу. Регистрийн дугаар, хаягаа оруулснаар таны санал өгөх байрны хаяг харагдах юм. Статистик мэдээллээр энэ удаагийн сонгуульд 2,238,360 иргэн санал өгнө. УИХ-ын нийт 13 тойрогтой. Тойрог бүр харилцан адилгүй мандаттай байх бөгөөд тухайн тойргийнхоо мандатын тоогоор нэр дэвшигчээ сонгоно.

Орон нутгийн мандат:

  • Нэгдүгээр тойрог /Архангай, Өвөрхангай, Баянхонгор/ Есөн мандаттай
  • Хоёрдугаар тойрог/Говь-Алтай, Завхан, Ховд,Увс/ 10 мандаттай
  • Гуравдугаар тойрог/Баян-Өлгий/ Гурван мандаттай
  • Дөрөвдүгээр тойрог/Булган, Орхон, Хөвсгөл/ Найман мандаттай
  • Тавдугаар тойрог /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/ 10 мандаттай
  • Зургаадугаар тойрог /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/ Долоон мандаттай
  • Долдугаар тойрог /Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь/ Долоон мандаттай

Улаанбаатар хотын тойрог:

  • Наймдугаар тойрог /Баянзүрх дүүрэг/ Таван  мандаттай
  • Есдүгээр тойрог /Баянгол дүүрэг/ Гурван мандаттай
  • Аравдугаар тойрог /Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг/ 10 мандаттай
  • 11 дүгээр тойрог /Сонгинохайрхан дүүрэг/ Таван мандаттай
  • 12 хоёрдугаар тойрог /Хан-Уул дүүрэг/ Гурван мандаттай
  • 13 дугаар тойрог /Багануур, Налайх, Багахангай дүүрэг/ Хоёр мандаттай