Жагсаалын үеэр 23 хүн алагдсаны дараа Кенийн ерөнхийлөгч татварын шинэ хуулийн төслөө буцаан татжээ

Жагсаалын үеэр 23 хүн алагдсаны дараа Кенийн ерөнхийлөгч татварын шинэ хуулийн төслөө буцаан татжээ

Кеничууд татвар нэмэх хуулийн төслийг эсэргүүцэн парламентын байраа шатааж, үймээн самуун дэгдээсний улмаас тус улсад онц байдал зарлаад байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Кенийн нийслэл Найроби хотод тус улсын парламентын барилгыг шатааж, татварын шинэ хуулийг эсэргүүцсэн жагсагчид цагдаагийн шугамыг давсан байна. Иймд цагдаа нар эхлээд олон мянган хүнийг нулимс асгаруулагч хий, усан буугаар тараахыг оролдсон ч бүтэлгүйтэж, дараа нь буудаж эхэлжээ. Энэхүү мөргөлдөөний үеэр нийтдээ 23 хүн цагдаа нарын гарт алагдаж, 200 гаруй хүн шархадсан тухай эх сурвалжууд өчигдөр мэдээлсэн байна.

Үүний дараа Кенийн ерөнхийлөгч Уилльям Руто хуулийн төслөө буцаахаар болсныг зарласан байна. Тэрээр “2024 оны санхүүгийн хуулийн төслийг эсэргүүцсэн Кенийн ард иргэдийн чанга дуу хоолойг би сонсож, хүлээж авлаа. Тиймээс би уг хуулийн төсөлд гарын үсэг зурахгүй, буцаан татах болно” гэж тэр Найроби хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Эх сурвалж: Kenyan Wall Street