ОБЕГ: Сонгуулийн өдөр 535 алба хаагч үер, галын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана /LIVE/

ОБЕГ: Сонгуулийн өдөр 535 алба хаагч үер, галын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана /LIVE/

Сонгуулийн санал хураалттай холбогдуулан санал авах өдрийн цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой Байдлын Ерөнхий Газар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр  ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх “Маргааш УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор иргэдийн санал өгөх боломжийг бүрдүүлж, аюулгүй байдлыг нь хангах үүднээс 13 аймгийн 68 сумын гол мөрнүүдийн судалгааг гаргаж, санал өгөх 96 байршлыг судалсан. Улмаар дээрх бүсүүдийн ОБГ-ын 421 алба хаагч, 115 автомашинтай, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхээр бэлэн байдлыг хангаж өчигдөр /2024.06.26/ 13 аймгийн 68 сумын байршил руу хөдөлсөн. Дээрээс нь тухайн сум аймгийн ОБГ-ын алба хаагчид дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Мөн нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн 512 байршилд 114 алба хаагчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: