СХД-ийн АН-ын байр болон намын гишүүний гэр, ажлын байранд цагдаагаас шөнийн цагаар зөвшөөрөлгүй нэгжлэг хийснийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа

СХД-ийн АН-ын байр болон намын гишүүний гэр, ажлын байранд цагдаагаас шөнийн цагаар зөвшөөрөлгүй нэгжлэг хийснийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа

Ардчилсан намын Сонгинохайрхан дүүргийн хорооноос мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "УИХ-ын ес дэх удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Харамсалтай нь Монгол төрийн бодлогыг ирэх дөрвөн жилд аль улс төрийн хүчин, хэн гэдэг нэр дэвшигч барих вэ гэдэг хариуцлагатай сонгууль болж байгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын байр болон Ардчилсан намын гишүүний гэр, ажлын байр, автомашинд Эрүүгийн цагдаагийн газраас шөнийн цагаар, прокурорын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин нэгжлэг хийсэн увайгүй үйлдэл гаргалаа. Мөн Ардчилсан намын гишүүд дэмжигчдийг үндэслэлгүйгээр цагдаагийн хэлтэст дуудан байцааж мэдүүлэг авах нэрээр саатуулж ажлыг нь хийлгэхгүй байна. Эрх баригч МАН иргэдээ хамгаалж, иргэн бүрийн эрх ашгийн манаанд зогсох ёстой хүчний байгууллагуудыг улстөржүүлж, төрийн сонгуульд хууль бусаар ашиглаж байгаа энэхүү бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна" гэжээ.