АН-аас мэдээлэл хийж, хуулийн байгууллагаас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн автомашинд хууль бусаар нэгжлэг, үзлэг хийсэн талаар мэдээллээ.
Тус мэдээлэлд, цагдаагийн байгууллагаас нэр дэвшигч Л.Мөнхбаясгаланг хууль зөрчсөн гэж үзвэл СЕХ-ноос зөвшөөрөл авч, хуулийн дагуу ажиллах ёстой байсан. Мөн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 11 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Даваажавын гэр болон ажлын байр, автомашинд нь хууль бусаар нэгжлэг хийсэн. Энэ мэт хууль бус үйлдлүүд гарч байна" гэв.