АН-ын даргад УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр яригдаж байна

АН-ын даргад УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр яригдаж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн. Энэ удаагийн парламентын сонгуулиар МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, Үндэсний эвсэл, Иргэний зориг нам тус бүр дөрвөн суудал аваад байна. 

Товчхондоо, Ардчилсан нам энэ удаагийн парламентад олонх болж чадаагүй ялагдсан гэсэн юм. Иймд АН-ын дүрэмд заасны дагуу Л.Гантөмөр намын даргын ажлаа өгнө гэсэн үг. Тэгвэл АН-ын даргад УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр яригдаж байна. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймгаас парламентад сонгогдсон бол, 2024 оны сонгуулиар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ялалт байгуулаад байгаа юм. Түүний хувьд саяхан АН дотор "Нэг монгол" гэх фракцыг үүсгэн байгуулсан ба түүний фракц нь УИХ-д жин дарж байгаа аж. 

Нөгөө талаар Ц.Туваан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөдөө аж ахуйн сайд байхад тус яамны Дэд сайдын албан тушаалыг хашиж байсан ба 2017-2020 оны хугацаанд АН-ын даргаар ажиллахад Х.Баттулгын толгойлдог МоАХ фракцын квотоор тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очиж байжээ. Энэ утгаараа Х.Баттулгын үгнээс гарахгүй гэх яриа ч АН-ын зарим гишүүд дотор гарсан байна. Иймд Ц.Тувааныг АН-ын дарга болоход Х.Баттулгын зүгээс эсэргүүцэхгүй аж.