Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “Хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Өмнөх парламентуудын стратеги төлөвлөгөө дотогшоо чиглэсэн бодлого баримталж байсан бол энэ удаа 60-70 хувийг гадагшаа буюу иргэд рүү чиглэсэн бодлого баримтлахаар зорьж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны төлөвлөгөө хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлсэн, олон талт түншлэлийг сайжруулж, үндэсний язгуур эрх ашгийг цогцлоосон, дижитал шилжилтийг ашиглан хяналт шалгалтыг дээшлүүлэхэд анхааран ажиллахаар нийт 5 зорилго, 17 зорилтыг дэвшүүллээ.