“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэл 95 хувьтай байна

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэл 95 хувьтай байна

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 2021 онд батлагдаж, барилга угстарлын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн. Өнгөрөгч аравдугаар сард үйлдвэрийн туршилт тохируулгын ажил дууссан бөгөөд энэ сард улсын комиссыг ажиллуулах, ирэх оны гуравдугаар сард байнгын ашиглалтанд хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Үйлдвэр жилд 10.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, 5.6 сая баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 95.5 хувьтай байгааг тус компанийн Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга Ч.Анх-Од онцолсон байна.

ТЭЗҮ-ээр үйлдвэр жилд 754.8 сая ам.долларын орлого олох бөгөөд нийт зардал 644.9 сая ам.доллар, татварын дараа 67.7 хувийн ашигтай ажиллана гэж тооцоолсон байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ тооцооллыг шинэчилэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1.1 тэрбум ам.долларын орлоготой, 620.0 сая ам.долларын зардалтай, татварын дараах ашиг 366.6 сая ам.доллар байх тооцоо гарчээ.