П.Сайнзориг: Олон улсад хамгийн их АМНАТ буюу 8 хувийн төлбөрийг Узбекистанд авдаг бол манайх 9 хувийн АМНАТ авахаар ярьж байна

П.Сайнзориг: Олон улсад хамгийн их АМНАТ буюу 8 хувийн төлбөрийг Узбекистанд авдаг бол манайх 9 хувийн АМНАТ авахаар ярьж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, "Хамтарсан Засгийн газар байгуулснаар эдийн засгийг хэрхэн өсгөх вэ гэдгийг л иргэд хүлээж байгаа. Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалтыг хамтарсан Засгийн газар татаж чадна тэр чинээгээрэ энэ удаагийн Засгийн газрын ажлын үр дүн гарна. Гол нь иргэдэд мэдээлэл өгөхгүй болохоор аливааг шинжлэх ухаанчаар дүгнэж чадахгүй байна. Бид АМНАТ-аас орж ирж буй орлогын ихэнхийг орон нутагт үлдээхэд анхаарч ажиллах хэрэгтэй байх. Мөн газрын ховор элемент, уран зэрэг тодорхой ашигт малтмалын салбарууд дээр төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байх буюу ялангуяа орон нутгийн иргэд тэргүүн ээлжинд хувьцаанаас нь авдаг эрхийг нээмээр байна. Ийм байдлаар иргэд баялагтаа эзэн байх асуудлыг зөвхөн үндэсний баялгийн сангаар дамжуулах бус төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьцааг эзэмшигч байдлаар бий болгох нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газар бодлогодоо анхаараач гэж хүсэж байгаа юм. Би хувьдаа харилцаа холбоо болон уул уурхайн салбарын төсөл хэрэгжүүлэгч компани нь олон нийтийн компани байхыг л хүсдэг. Мөн АМНАТ-ыг тогтоохдоо олон улсын жишгийг харах хэрэгтэй. Хамгийн их нь Узбекистанд 8 хувийн АМНАТ авдаг бол манайх 9 хувийн АМНАТ авахаар ярьж байна" гэлээ. 

ВИДЕО: