Гурван суурь бүтэц эзэмшигч хамтран нэгдсэн технологийн горимыг хэрэгжлүүлж эхэллээ

Гурван суурь бүтэц эзэмшигч хамтран нэгдсэн технологийн горимыг хэрэгжлүүлж эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/328 тоот тушаалаар “Төмөр замын сүлжээнд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийг зохион байгуулах нэгдсэн технологийн түр горим”-ыг баталсан. 

Тус горимыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК нар гурвалсан “Суурь бүтэц хооронд галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээ”-г 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Ийнхүү 05 дугаар сарын 1-ний өдрөөс гэрээний үүргийг хэрэгжүүлж эхэллээ. Гурван суурь бүтцийн хамтран баталсан энэхүү гэрээ хэрэгжсэнээр Номгон, Цогтцэций өртөөдөд байрлан ажиллаж байсан “МТЗ” ТӨХК, “ТТЗ” ХХК-ийн ажилтнуулын орон тоог хэмнэх, Цогтцэций өртөөгөөр ажиллагаагүй дамжин өнгөрөх галт тэргэнд хийх технологи хугацааг багасгах зэрэг бодит үр дүн өгөх юм.

Эх сурвалж: Монголын Төмөр зам ТӨХК