ОХУ-ын Курск хотын худалдагч бүсгүйг нэгэн эрэгтэй "Монгол хаана байдгийг хэл" хэмээн зодож, хүнд гэмтээжээ

ОХУ-ын Курск хотын худалдагч бүсгүйг нэгэн эрэгтэй "Монгол хаана байдгийг хэл" хэмээн зодож, хүнд гэмтээжээ

ОХУ-ын Курск хотын нэгэн дэлгүүрт үйлчлүүлж байсан эрэгтэй тус дэлгүүрийн худалдагч бүсгүйн хамрыг хугалж, “Монгол хаана байдгийг мэдэх үү” хэмээн асууж, зодсон талаар тус улсын Sevastopol сайтад мэдээллээ.

Тодруулбал, Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний оройн 10 цагийн орчимд Курск мужийн Петрин тосгон дахь хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан эрэгтэй, тус дэлгүүрийн худалдаж 56 настай Марина гэх эмэгтэйн үснээс зулгааж, нүүр бие рүүн цохижээ. Хохирогч эмэгтэйн хэлснээс хэрэгтэн залуу түүнийг зодож байхдаа Монгол Улс хаана байдгийг хэлэхийг шаардсан байна. Үүний дараа халдлага үйлдсэн этгээд дэлгүүрийн кассан дахь мөнгө, лангуун дээрх бараа бүтээгдэхүүнд ч хүрэлгүй зугтсан байна.

Улмаар цагдаагийн байгууллага халдлага үйлдсэн этгээдийг баривчилж байцаахад, “Би яагаад зодсоноо санахгүй байна” гэсэн бөгөөд эрэгтэй Петрин хотод амьдрахаар нүүж ирсэн Эрхүү мужийн уугуул иргэн байжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.