Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч, Зүүн Азийн холбооны ерөнхийлөгчөөр С.Мөнхсүх сонгогджээ

Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч, Зүүн Азийн холбооны ерөнхийлөгчөөр С.Мөнхсүх сонгогджээ

Монголын жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч С.Мөнхсүх өчигдөр /2024.05.05/ Абу Даби хотноо болсон Азийн жюү жицүгийн холбооны долоодугаар их хуралд оролцож, Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч, Зүүн Азийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Азийн холбооны нэгдүгээр дэд ерөнхийлөгчөөр Кувейтын Шейх Талал Фахад Аль Ахмад Аль-Сабах ажилладаг бөгөөд тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Азийн Олимпын хорооны ерөнхийлөгч болсон юм. Харин хоёрдугаар дэд ерөнхийлөгчөөр 2019 оноос Монголын холбооны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар ажиллаж байгаад ажлаа хүлээлгэж өгчээ.