Хонь нийлсний улмаас малчид хоорондоо муудалцаж, нэгнээ автомашинаар мөргөсөн хэрэг гарчээ

Хонь нийлсний улмаас малчид хоорондоо муудалцаж, нэгнээ автомашинаар мөргөсөн хэрэг гарчээ

Малчид хонь нь нийлсний улмаас хооррндоо маргалдаж, нэгнээ приүс-20 маркийн машинаар мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Угтаалцайдам суманд хоёр малчин айлын хонь бэлчээрээр нийлснээс иргэд хоорондоо муудалцжээ. Улмаар нэгнээ приүс-20 маркийн автомашинаар мөргөж гэмтээсэн байна. Хохирогч иргэн хоёр хавирга нь хугарч, толгойдоо гэмтэл авсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.