Х.Нямбаатар "Нийслэлийн удирдлагуудыг өөрийнх нь нэрийг барьж сонгуулийн мөнгө босговол хуулийн байгууллагад хандана" гэдгээ мэдэгдлээ

Х.Нямбаатар "Нийслэлийн удирдлагуудыг өөрийнх нь нэрийг барьж сонгуулийн мөнгө босговол хуулийн байгууллагад хандана" гэдгээ мэдэгдлээ

Хотын дарга Х.Нямбаатарын нэрийг барьж сонгуулийн мөнгө босгох ажлыг хийж байгаа талаар өнөөдөр тэрбээр мэдээллээ.

Энэ талаар "Сонгууль болох гэж байна. Хотын дарга сонгуульд мөнгө босгох шаардлагатай гэх яриа миний чихний хажуугаар маш олон сонсогдож байна. Хүний нэр барьж хулгай хийхгүй шүү, нөхөд өө. Ялангуяа миний нэрийг барьж хэн нэгнээс янз бүрийн хандив, хулгайн мөнгө босгохгүй шүү.

  • Нэгдүгээрт, би та нартай, та наргүй өнөөдрийг хүртэл өөрийнхөө улс төрийг хийгээд ирсэн.
  • Хоёрдугаарт, би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өмнө нь ч хэлсэн.
  • Гуравдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг Нийслэлийн Засаг даргаар томилохдоо "Нийслэлд төрийн ажлыг ажил шиг байлгаж, ямар нэг авлига, ашиг сонирхлын зөрчилгүйгээр явуулах зарчмыг тогтоож өгөөч" гэх шаардлага, хүсэлт тавьсан.

Би дахиад хэлье. Нийслэлийн удирдлагууд, Тамгын газрынхан, дүүргийн Засаг дарга нар, түүний харьяа хэлтсийн дарга нар аа, миний нэрийг барьж янз бүрийн сонгуулийн мөнгө босгоё гэсэн яриа сонсогдвол ямар нэг уучлал, өршөөлгүйгээр хууль хяналтын байгууллага руу шууд өгнө шүү. Газрын алба, хот байгуулалтынхан, автозамын газрынхан, худалдан авах ажиллагааны газрынхаан, би үүнийг хариуцлагатай хэллээ шүү" гэлээ.