"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат: Хотын дарга Х.Нямбаатарыг хүний нэр төрд халдсан асуудлаар хуулийн байгууллагад хандана

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат: Хотын дарга Х.Нямбаатарыг хүний нэр төрд халдсан асуудлаар хуулийн байгууллагад хандана

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам “Эрэл” компани газар чөлөөлөхгүйгээс болж хойшилсоор жил гаруйн хугацаа өнгөрчээ. Иймд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр /2024.05.06/ “Эрэл”-ийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлнө гэж мэдэгдсэн. Улмаар өнөөдөр газар чөлөөлөх ажил эхлээд буй.

Харин “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат өнөөдөр /2024.05.07/ мэдээлэл хийх үеэрээ, “Хүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй төмөр замыг хүн явуулж эвдүүлж байна. Хувийн өмчийг булааж авч болохгүй. Х.Нямбаатар дарга уучлал гуйж, энэ үйл ажиллагаагаа таслан зогсоох байх гэж бодож байна. Надад Улаанбаатар хотод барьсан нэг амбаар ч байхгүй. Төв цэнгэлдэхийг тойроод хэн хамгийн олон барилга барьсныг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.  Баримттай, нотлох баримттай нь гаргаж тавих ёстой. Х.Нямбаатарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулж, хүний нэр төрд халдсан асуудлаар хуулийн байгууллагад хандана” гэв.