СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар өвс шатаж байсныг унтраажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар өвс шатаж байсныг унтраажээ

Өнөөдөр 14:05 цагт СБД-ийн 16-р хороонд хашаанд шар өвс шатаж байна дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 0.5га газарт шар өвс шатаж байсныг 14:19 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 14:27 цагт бүрэн унтраалаа.

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт нэмэгдэж байгаа тул хашааны шар өвс шатаахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.