ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тангаргаа өргөж, Засгийн газар нь огцорсон талаар ТАСС мэдээлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тангаргаа өргөж, Засгийн газар нь огцорсон талаар ТАСС мэдээлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин өнөөдөр /2024.05.07/ албан ёсоор тангаргаа өргөж, түүний бүрэн эрхийн нээлтийн ёслол боллоо. Тус улсад төрийн тэргүүн нь тангараг өргөсний дараа буюу албан тушаалд орсных нь дараа ЗГХЭГ огцордог. 

Энэ ёсоор өнөөдөр В.Путин тангаргаа өргөснөөр ОХУ-ын Засгийн газар огцорч байна. Өмнөх сайд, дэд сайд нар ажлаа үргэлжлүүлж байсан бол одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. ОХУ-ын Засгийн газар анх удаагаа 2020 онд үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулснаар тогтоосон журмын дагуу энэ жил Засгийн газар айгуулагдах гэж байна. Өмнө нь Засгийн газрын бүх гишүүдийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог байсан. 

Харин одоо олонхыг нь УИХ-аар урьдчилан батлах юм. Тангараг өргөснөөс хойш хоёр долоо хоногийн дотор Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Төрийн Думд өргөн мэдүүлэх ёстой байдаг. Хэрэв депутатуудаас зөвшөөрөл авбал төрийн тэргүүн Засгийн газрын даргыг уг албан тушаалд томилдог.

Холбооны ихэнх сайд, дэд сайд нарын хувьд доод танхимтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байдаг ч тэдний нэрийг Ерөнхийлөгч биш, харин Ерөнхий сайд парламентад өргөн мэдүүлнэ. Түүгээр ч зогсохгүй Төрийн Дум өргөдөл гаргагчдыг зөвшөөрвөл төрийн тэргүүн тэднийг албан тушаалд томилохоос татгалзаж болохгүй.