Гурван төмөр зам хамтран “ЭТТ” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх тээвэрлэлтийг эхлүүллээ

Гурван төмөр зам хамтран “ЭТТ” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх тээвэрлэлтийг эхлүүллээ

Өчигдөр /2024.05.07/ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх эхний галт тэрэг аялалаа эхлүүлжээ. “Эрдэнэс тавантолгой” ХК нь энэ оны 03 дугаар сард Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжсан байна.

Дээрх ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК нар гурвалсан “Суурь бүтэц хооронд галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээ”-г 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулаад байсан юм.