ТОДРУУЛГА: "Баянзүрх дүүрэгт автомашин дээр аянга бууж, сүйдсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй" гэв

ТОДРУУЛГА: "Баянзүрх дүүрэгт автомашин дээр аянга бууж, сүйдсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй" гэв

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын орчимд дуу цахилгаантай аадар бороо орсон. Үүний улмаас нийслэлийн авто замууд усанд автаж, Туул, Сэлбэ голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. 

Харин өнгөрөгч Баасан гараг /2024.06.21/-т Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байсан автомашин дээр аянга буусан гэх мэдээлэл гэрэл зургийн хамт олон нийтийн сүлжээнд гарсан. Тус гэрэл зурагт Тоёота маркийн Приус-20 автомашины урд талын хэсэг ямар нэг зүйлд шатсан бололтой эвдэрсэн дүр зураг харагдах аж. Тэгвэл бид өнгөрөгч баасан гарагт Баянзүрх дүүрэгт аянга бууж, иргэний эд хөрөнгө сүйдсэн эсэх талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад, "тус дүүрэгт автомашин дээр аянга буусан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг өгч байна. Иймд олон нийтийн сүлжээнд гараад буй тус мэдээлэл нь худал байж болзошгүй байна.