Төв аймагт жуулчин тээвэрлэж явсан машин живж, онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлжээ

Төв аймагт жуулчин тээвэрлэж явсан машин живж, онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн Бүрх”-ийн голд суудлын автомашин  живсэн тухай дуудлага 06.24-ны 00:42 цагт иржээ.

 Жолооч Т, жуулчилж явсан гурван хүний хамт “Зүүн бүрх”-ийн голд автомашинтайгаа суусан байсныг  тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид татаж гаргасан байна.