23:05 цагийн байдлаар Баянгол дүүрэгт ХҮН намын Ж.Золжаргал тэргүүлж, Х.Ганхуяг удаалж байна

23:05 цагийн байдлаар Баянгол дүүрэгт ХҮН намын Ж.Золжаргал тэргүүлж, Х.Ганхуяг удаалж байна

Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/  болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

Өнөөдрийн 23:05 цагийн байдлаар УИХ-ын 4 дүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт ХҮН намын Ж.Золжаргал тэргүүлж, Х.Ганхуяг удаалж байна.