МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар 13-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар 13-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/  болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг хоёр мандаттай. Энэ тойрогт 19 нам, эвслийн 31, бие даагч 1, нийт 32 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэднээс хамгийн олон саналаар МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Ц.Сандаг-Очир нар тэргүүлж, УИХ-д сонгогдлоо.