Нийт 9 мандаттай Хангайн бүсэд АН-аас долоон нэр дэвшигч сонгогдож, үнэмлэхүй ялалт байгууллаа

Нийт 9 мандаттай Хангайн бүсэд АН-аас долоон нэр дэвшигч сонгогдож, үнэмлэхүй ялалт байгууллаа

Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/  болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

Сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч О.Алтангэрэл, С.Ганбаатар, П.Мөнхтулга, Д.Ганбат, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар, МАН-аас нэр дэвшигч Б.Батцэцэг, Г.Тэмүүлэн нар санал хураалтыг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо.