Булган, Хөвсгөл, Орхонд Х.Баттулга тэргүүлж, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын 7 гишүүн сонгогдлоо

Булган, Хөвсгөл, Орхонд Х.Баттулга тэргүүлж, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын 7 гишүүн сонгогдлоо

Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/  болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

УИХ-ын 4-р тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймаг 8 мандаттай байснаас АН-аас нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлэн нэг суудал авсан бол үлдсэн долоон суудлыг МАН-аас нэр дэвшигчид болох Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн нар сонгогдож байна.