МАН-аас нэр дэвшигч Н.Учрал, О.Батнайрамдал, АН-аас нэр дэвшигч Ц.Баатархүү нар 10-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

МАН-аас нэр дэвшигч Н.Учрал, О.Батнайрамдал, АН-аас нэр дэвшигч Ц.Баатархүү нар 10-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

Өнөөдөр /2024.06.28/ улс орон даяар ес дэх удаагийн парламентын сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдож байгаа бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаа онцлогтой.Санал хураалт 22:00 цагт хаагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

УИХ-ын 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингилтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ням-Осорын Учрал, Отгоншарын Батнайрамдал, АН-аас нэр дэвшигч Цэндийн Баатархүү, МАН-аас нэр дэвшигч Нацагдоржийн Батсүмбэрэл, Дамдины Цогтбаатар, АН-аас нэр дэвшигч Хөххүүгийн Болормаа нар тэргүүлж, УИХ-д сонгогдлоо.