Баянгол дүүрэгт ХҮН намын Ж.Золжаргал, МАН-ын Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар ялалт байгууллаа

Баянгол дүүрэгт ХҮН намын Ж.Золжаргал, МАН-ын Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар ялалт байгууллаа

Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/  болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

Нийт гурван мандаттай 9 дүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргал, МАН-аас нэр дэвшигч Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар саналын тоог тэргүүлж, УИХ-д сонгогдлоо.