МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан, АН-аас нэр дэвшигч Ц.Туваан, Д.Батбаяр нар 5-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан, АН-аас нэр дэвшигч Ц.Туваан, Д.Батбаяр нар 5-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

Өнөөдөр /2024.06.28/ улс орон даяар ес дэх удаагийн парламентын сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдож байгаа бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаа онцлогтой.Санал хураалт 22:00 цагт хаагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

УИХ-ын 5-р тойрог буюу төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн тухайд 10 мандаттай. Энэ тойрогт 18 нам эвсэл, 4 бие даагч, нийт 119 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэднээс хамгийн олон саналаар МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан, АН-аас нэр дэвшигч Цэвэгдоржийн Туваан, Далайн Батбаяр, МАН-аас нэр дэвшигч Жадамбын Энхбаяр, Буяагийн Тулга, Гонгорын Дамдинням, АН-аас нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд, МАН-аас нэр дэвшигч Сүрэнжавын Лүндэг нар тэргүүлж, УИХ-д сонгогдлоо.