АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан, Р.Эрдэнэбүрэн, Р.Сэддорж нар 7-дугаар тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан, Р.Эрдэнэбүрэн, Р.Сэддорж нар 7-дугаар тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

Өнөөдөр /2024.06.28/ улс орон даяар ес дэх удаагийн парламентын сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдож байгаа бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаа онцлогтой.Санал хураалт 22:00 цагт хаагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

УИХ-ын сонгуулийн 7-дугаар тойрог буюу Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэрт аймаг долоон мандаттай. Энэ тойрогт хамгийн олон саналаар АН-аас нэр дэвшигч Ренчинбямбын Сэддорж, МАН-аас нэр дэвшигч Борхүүгийн Дэлгэрсайхан, Нанзадын Наранбаатар, АН-аас нэр дэвшигч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан, Цагаанхүүгийн Мөнхбат, Равжихын Эрдэнэбүрэн, Гомбын Ганбаатар нар тэргүүлж, УИХ-д сонгогдлоо.