МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр нар 6-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр нар 6-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

Өнөөдөр /2024.06.28/ улс орон даяар ес дэх удаагийн парламентын сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдож байгаа бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаа онцлогтой.Санал хураалт 22:00 цагт хаагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг долоон мандаттай. Үүнд 18 нам эвсэл, бие даагч нийлсэн 76 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэднээс хамгийн олон саналаар МАН-аас нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн  Идэрбат, Ухнаагийн Отгонбаяр, Лхагвасүрэнгийн Соронзонболд, АН-аас нэр дэвшигч Шинэбаярын Бямбасүрэн, МАН-аас нэр дэвшигч Мөнгөнцогийн Ганхүлэг нар тэргүүлж, УИХ-д сонгогдлоо.