СОНГУУЛЬ: Саналын дүнгээр МАН 50, АН 26, ХҮН 2 суудал авчээ

СОНГУУЛЬ: Саналын дүнгээр МАН 50, АН 26, ХҮН 2 суудал авчээ

Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/  болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдаж, яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна.

Саналын дүн 98 хувьтай танилцуулагдаж байгаагаас одоогийн байдлаар МАН 50, АН 26, ХҮН 2 суудал аваад байна. Энэхүү тоон дээр жагсаалтаар нэр дэвшигчид нэмэгдсэнээр ирэх дөрвөн жилд төр барих УИХ-ын 126 гишүүн эцэслэн сонгогдох юм. Тодруулбал, МАН-аас жагсаалтаар 18, АН-аас жагсаалтаар 16, ХҮН-аас 6, Үндэсний эвсэлээс 4, Иргэний зориг ногоон намаас тус тус 4 нэр дэвшигч орж ирсэнээр 126 гишүүн бүрдэх аж.