МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогт, АН-аас нэр дэвшигч О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар 2-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогт, АН-аас нэр дэвшигч О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар 2-р тойргийг тэргүүлж, УИХ-д сонгогдлоо

Өнөөдөр /2024.06.28/ улс орон даяар ес дэх удаагийн парламентын сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдож байгаа бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаа онцлогтой.Санал хураалт 22:00 цагт хаагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн урьдчилсан дүн мэдээг танилцуулж эхэлж байна.

УИХ-ын 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс аймаг арван мандаттай. Тэднээс хамгийн олон саналаар МАН-аас нэр дэвшигч Сандагийн Бямбацогт, АН-аас нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл, Бөхчулууны Пүрэвдорж, МАН-аас нэр дэвшигч Дашзэвгийн Амарбаясгалан, Баттогтохын Чойжилсүрэн, АН-аас нэр дэвшигч Банзрагчийн Түвшин, Очирбатын Амгаланбаатар, МАН-аас нэр дэвшигч Батжаргалын Заяабал, Загджавын Мэндсайхан, Энхбатын Болормаа нар тэргүүлж, УИХ-д сонгогдлоо.