ШУУРХАЙ: "Хайлааст"-д зам тээврийн осол гаргаж, дөрвөн хүн дайрсан эмэгтэйг 5 жилийн ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, прокурорт шилжүүлжээ

ШУУРХАЙ: "Хайлааст"-д зам тээврийн осол гаргаж, дөрвөн хүн дайрсан эмэгтэйг 5 жилийн ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, прокурорт шилжүүлжээ

Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын өрхийн эмнэлэг орчимд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17 /2024.06.17/-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч, зам хөндлөн гарч явсан нэг айлын дөрвөн хүн хүнд гэмтэж бэртэж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл тус ослыг гаргасан жолооч эмэгтэйд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Тодруулбал, осол гаргасан жолооч эмэгтэйг Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-ийн 3-д "Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

ВИДЕО: 

-ОСЛЫН ХОХИРОГЧ Г.БОЛОРМАА: ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧТОЙ ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР Л УУЛЗАХ БАЙХ-

Тухайн харамсалтай ослын талаар хохирогч хүүхдүүдийн ээж Г.Болормаа нь манай сайтад өгсөн ярилцлагадаа "Хоёр хүүгийн маань хичээл өдөр 15:40 цагт тардаг юм. Тэгээд энэ хэд гэртээ байж байгаад дөрвүүлээ уулын орой дээр байдаг тоглоомын талбай явж тоглоно гээд гарцгаасан. Хоёр дүү нь эгчийгээ "та түрүүн явж тоглоогүй юм чинь, одоо хамт явья" гээд аваад явсан. Тэгээд л удаагүй эмнэлгээс залгаад хүүхдүүдийн регистерийн дугаарыг асуусан. Би ч сандраад шууд эмнэлэг дээр яваад очтол хүүхдүүд рүү маань шууд оруулаагүй. Сэхээний тасаг руу орцгоосон байсан.

Тэр үед би "дөрвөн хүүхэд байсан яагаад нэг нь байхгүй байгаа юм гээд уйлаад явж байтал цагдаа ирээд болсон явдлыг хэлсэн. Тэгээд л би цочролд орсон. Осол гаргасан жолооч ирж уулзаагүй. Эмэгтэй хүн байсан л гэж хэлсэн. Одоо хорьчихсон байгаа юм байна лээ. Шүүх хурал дээр л уулзацгаах байх. Ар гэрийнхэн нь бол ирсэн. Талийгаачийн ажил явдал дээр ирж юм хум авч өгсөн. Хүүд маань таяг, ээжид нь гарынх нь сойлтыг авч өгсөн" хэмээн ярьсан байдаг юм.




Өнөөдөр морь өдөр

39 минутын өмнө