ВИДЕО: Үндэсний их баяр наадмын шагийн тасалбарын үнэ НЭГ САЯ төгрөг болтлоо өсчээ

ВИДЕО: Үндэсний их баяр наадмын шагийн тасалбарын үнэ НЭГ САЯ төгрөг болтлоо өсчээ

Хэдхэн хоногийн дараа Монголын Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа төв цэнгэлдэхэд болно. Тус үйл ажиллагааг дан ганц монголчуудаас гадна гадаадын олон мянган жуулчид үзэхээр ирдэг. Гэвч үүнтэй зэрэгцэн үүсдэг нэг асуудал нь “шагийн тасалбар”.

ВИДЕО: 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ гэж албаныхан мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн даваа гарагийн өглөөний байдлаар наадмын бүх тасалбар борлуулагдаж дууссан нь иргэдийн гайхшралыг төрүүлж, шүүмжлэлд өртөөд байна. Үүнээс шалтгаалан шагийн тасалбар үнэд орж 50-157 мянган төгрөгийн хооронд зарагдаж байсан тасалбар нэг сая хүртлээ өсчээ.

Энэ талаар www.е.naadam.mn сайтын гүйцэтгэгч компаний зүгээс "Наадмын тасалбар арван таван минутанд зарагдаж дууссан гэх мэдээлэл худлаа. Тасалбарыг 07:00 цагт худалдаж эхэлсэн. 08:00 цагийн байдлаар бүх билет зарагдаж дууссан. Системд ачаалал үүссэн.

Нийслэлээс уг асуудалд нэгдсэн мэдээлэл өгөх тул, өөр асуултад хариулах боломжгүй" гэх мэдээллийг хэвлэлд өгчээ. Түүнчлэн  тасалбарыг нэг хүнд хоёроос дээш тоогоор худалдаалахгүй байхаар шийдвэрлэсэн нь давхар шүүмжлэл дагуулаад байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, шаглагчид олон дугаараар их хэмжээний билет авсан байж болзошгүй байгаа аж. Бид энэ талаар тасалбар зарж байгаа хүмүүсээс тодруулахад “Үнэ 500-700 мянга гэж байна. Угаасаа алалцаж байж л авдаг шүү дээ” гэх хариултыг өгч байв. Харин иргэдийн зүгээс “баяр наадмаа гэр бүлээрээ үзэх боломж алга. Жил бүр ийм асуудал үүсдэг ч хяналт тавих байгууллага байхгүй байгаад гомдолтой байна” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.