Хамтарсан засгийн газарт орохыг дэмжиж буй АН-ын гишүүд "Залгамж халаа хэцүү боллоо" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа ажээ

Хамтарсан засгийн газарт орохыг дэмжиж буй АН-ын гишүүд "Залгамж халаа хэцүү боллоо" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа ажээ

Л.Гантөмөр АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит бус цахим хурлаа өнөөдөр /2024.07.07/-ны орой 18:00 цагт зарлаж "Хамтарсан засгийн газар орж ажиллах эсэх" асуудлаар гишүүдийнхээ саналыг сонсож байна. 

Тодруулбал, тус хуралд үг хэлж буй ҮБХ-ны гишүүдийнх нь ихэнх нь хамтарсан засгийн газарт орохыг дэмжиж байгаа аж. Тухайлбал тэд "Үндсэн хуулийн өөрчлөлт хамтарч, эвсэх байдал руу оруулж байна. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ. Мөн сүүлийн 8 жилийн хугацаанд АН-ын гишүүд ямар нэг албан тушаалд очоогүй. Энэ ч үүднээсээ манай намын залуу үеийн залгамж халаа байхгүй болох эрсдэл байна. 2008 онд АН хамтарч байж 2012 онд олуулаа болж ялалт байгуулж байсан. Иймд хамтрах зөв. Хамтарсан засгийн газарт орж буй гишүүдтэйгээ ёс зүйн гэрээ байгуулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа аж.

Харин хамтарсан засгийн газарт орохыг эсэргүүцэж буй АН-ын ҮБХ-ны цөөн гишүүд, "Угтаж ирэх эрсдлийг сайн тооцох хэрэгтэй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас хамтарсан засгийн газарт томилогдсон албан тушаалтнуудын гаргасан шийдвэртэй холбогдуулж хорино шалгана. Ингээд 2028 оны сонгуулиар биднийг тонгойлгоно шүү" гэсэн байр суурийг ч илэрхийлж байгаа аж.