"Бөөрөлжүүт"-ийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 мВт турбиныг ажилууллах галлагааг өнөөдөр эхлүүлнэ

"Бөөрөлжүүт"-ийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 мВт турбиныг ажилууллах галлагааг өнөөдөр эхлүүлнэ

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа нийт 600 МВт-ын цахилгаан станцын эхний ээлжийн 150 мВт турбиныг ажилууллах галлагааг өнөөдөр /2024.10.05/ эхлүүлж байгаа ажээ. Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг Голомт банкны эзэн Д.Баясгалан Засгийн газрын ямар ч баталгаагүйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2011 оноос судалгаа нь эхэлсэн тус цахилгаан станц эхний турбин ийнхүү 2 жилийн дараа ашиглалтад орох гэж байгаа юм. Сонирхуулахад, өнөөдөр Балжинням, Дашнямтай бэлэгт сайн өдөр ажээ.