ВИДЕО: Энэтхэгийн тэрбумтны хүүгийн хуримын өмнөх үдэшлэгт Жастин Бибер дуулжээ

ВИДЕО: Энэтхэгийн тэрбумтны хүүгийн хуримын өмнөх үдэшлэгт Жастин Бибер дуулжээ

Энэтхэгийн алдарт бизнесмэн, тэрбумтан, “Форбес” сэтгүүлийн нэрлэсэн баячуудын тоонд багтдаг Мукеш Амбанигийн хүү 28 настай Анант Амбанигийн хурим энэ долдугаар сарын 12-14-ны өдрүүдэд албан ёсоор болох гэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Тэгвэл тэдний хуримыг угтсан үдэшлэгүүд өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн орой зохион байгуулагдсан гала тоглолтонд Канадын поп од Жастин Бибер оролцжээ. Лос-Анжелес хотоос ниссэн Бибер тухайн өдрийн өглөө Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотын нисэх буудалд ирсэн байна. Баасан гарагийн гала тоглолтод Болливүүдийн од Салман Хан зэрэг олон алдартнууд оролцжээ. Биберийг энэ тоглолтынхоо төлөө $10 саяыг авсан гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд Жамнагар хотод мөн хуримын өмнөх үдэшлэгээ сүр дуулиантай хийж 1200 гаруй зочид ирээд байсан юм. Тухайн үед ирсэн зочдын дунд Билл Гейтс, Марк Зукерберг, Иванка Трамп, Рианна зэрэг алдартнууд багтсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан. Мөн Энэтхэгийн тэрбумтнууд, Болливудын одод, Катар, Канадын ерөнхий сайд, Бутаны хаан тэргүүтэй дипломат зочид ч багтаж байсан. Сүйт залуу Анант Амбани удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Радика Мерчанттайгаа гэрлэж байгаа ба сүйт бүсгүй нь "Encore Healthcare" компанийн гүйцэтгэх захирлын охин юм.