Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орох тул наршилт, үер усны аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орох тул наршилт, үер усны аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Маргааш буюу энэ сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, энэ сарын 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, энэ сарын 10-нд нутгийн зарим газраар, энэ сарын 11-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.